Mongolian Research Infrastructure

Welcome to the Mongolian Research Infrastructure (MORI), digital repository of Mongolian research institutions and universities.

MORI adopts and ensures compliance with international standards and practices to facilitate interoperability, data transfer and sharing. Key features:

  • Researchers can create their profile with ORCID authentication
  • Integration with several external data sources, including Scopus, to retrieve bibliographic and bibliometric data
  • Support for decentralised management, self-service researcher profile management and institutional approval workflows
  • Data quality tools ensure that your information is always complete and accurate
 
Research outputs
6
Projects
1
People
3
Recent Additions
  • Organizational Unit
    Археологийн хүрээлэн
    Алсын хараа Монголын археологи, соёлын өвийн судалгаа, шинжилгээг үндэсний хэмжээнд тэргүүлэн, бүс нутгийн нөлөө бүхий эрдэм шинжилгээний байгууллага болж, олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулна. Эрхэм зорилго Монголын археологи, соёлын өвийн судалгааны нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэн олдвор эх хэрэглэгдэхүүнийг хадгалж, судалгаа шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ түүнийг түгээн дэлгэрүүлэх, сурталчилан соён гэгээрүүлэх үйлсэд голлох үүрэгтэй оролцох ба аливаа ажилд шинжлэх ухаанч зарчмыг мөрдлөгө болгоно. Үнэт зүйл Монголын археологи, соёлын өвийн дурсгал, эд өлгийг шинжлэх ухааны арга зүйн дагуу шинжилж, нэн эртнээс бичгийн бүрэн сурвалжтай болох хүртлэх олон үеийн түүх, соёлын зангилаа асуудлыг судална. Хамрах цар хүрээ Монгол улсын нутаг дэвсгэрт хүн үүссэн цаг үеэс бичгийн бүрэн сурвалжтай болтолх цаг хугацаанд хамаарах археологийн дурсгал, олдворыг судлан шинжлэж, Монголын соёлын өвийг дэлхийд таниулах бүхий л үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно. 1921 оны 11 дүгээр сарын 9-нд Ардын Засгийн газрын шийдвэрээр эрдэм номын ажлыг эрхлэх Судар бичгийн хүрээлэнг байгуулснаар эдүгээгийн Шинжлэх Ухааны Академийн эх суурь тавигдсан бөгөөд уг байгууллагын нэгэн чухал үүрэг нь эртний түүхийг судлан шинжлэх, дурсгалуудыг сурвалжлан олох ажил байлаа. Судар бичгийн хүрээлэнгээс 1924 оны 8 дугаар сарын 7-нд батлан гаргасан “Хуучны зүйлийг сахин хамгаалах дүрэм” бол Монгол улсад археологийн биет дурсгал, түүх, соёлын үнэт зүйлсийг судлан шинжлэх, хадгалж хамгаалах талаар гаргасан анхны хууль зүйн баримт бичиг байв. Энэхүү дүрмийг Монгол улсын хэмжээнд дагаж баримталж байснаас гадна гадаад оронтой байгуулсан эрдэм шинжилгээний гэрээ, хэлэлцээрт тусган мөрдөж байжээ. 1961 оны 10 дугаар сарын 13-нд БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийг байгуулахад өмнө нь “Түүх-эдийн засгийн судлах газар” нэртэй байсан эрдэм шинжилгээний байгууллага нь Түүхийн хүрээлэн болон өргөжиж ШУА-ийн үндсэн хэдэн хүрээлэнгийн нэг болон зохион байгуулагджээ. Тус хүрээлэнгийн анхны гурван нэгжийн нэг нь Археологи-этнографийн тасаг бөгөөд даргаар нь доктор Н.Сэр-Оджав (1923-1990) томилогдон ажиллаж байв. 1978 онд БНМАУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Археологи-этнографийн тасгийг Археологи болон Этнографийн сектор болгон өөрчлөн зохион байгуулжээ. Тус Археологийн сектор нь 1998 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Археологийн судалгааны төв болон өргөжиж, эрхлэгчээр академич Д.Цэвээндорж томилогдон нийт 15 ажилтны бүрэлдэхүүнтэй болсон байна. Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 159 дүгээр тогтоолоор Археологийн хүрээлэнг үүсгэн байгуулж, анхны захирлаар академич Д.Цэвээндорж, эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор Б.Цогтбаатар нар томилогдон ажиллаж байв. 2014 онд Монгол Улсын Засгийн газрын 27 дугаар тогтоолоор Түүхийн хүрээлэн болон Археологийн хүрээлэнг нэгтгэж Түүх, археологийн хүрээлэнг байгуулсан бөгөөд захирлаар академич С.Чулуун, эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор Н.Ганбат нар томилогдон ажиллажээ. 2019 онд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогод тусгагдсан зорилго, зорилтыг шинжлэх ухаан, технологийн салбарт хэрэгжүүлэх зорилгоор “Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаар тогтоолын хавсралтаар Түүх, археологийн хүрээлэнг бүтцийн өөрчлөлтөд хамруулж Археологийн хүрээлэнг ШУА-ийн харьяанд 43 хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин байгуулсан юм. Хүрээлэнгийн захирлаар доктор, дэд профессор Г.Эрэгзэн, эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор Н.Эрдэнэ-Очир нар томилогдон ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтаар Археологийн хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг Захиргаа, аж ахуй болон эрдэм шинжилгээний 6 салбартай байхаар баталсан байна. Тус хүрээлэнгийн удирдах дээд байгууллага нь Эрдмийн зөвлөл бөгөөд ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтаар Археологийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, даргаар захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн, нарийн бичгийн даргаар доктор Н.Эрдэнэ-Очир, гишүүдэд академич Д.Цэвээндорж нарын 17 гишүүнтэй байхаар батламжилжээ. Ийнхүү Монгол Улсын төр засаг, шинжлэх ухааны төв байгууллагын бодлого, шийдвэрээр Археологийн хүрээлэн дахин байгуулагдаж, “Монгол улсын үндсэн хууль”, “Шинжлэх ухаан технологийн тухай”, “Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай”, “Соёлын өвийг хамгаалах тухай” хууль, “Шинжлэх Ухааны Академийн дүрэм”, “Соёлын өвийн судалгаа хийх журам” болон холбогдох бусад хууль тогтоомж, олон улсын конвенциудын хүрээнд Монгол болон бүс нутгийн нэн эрт, эрт, дундад үеийн археологийн дурсгалыг судлах, авран хамгаалах, сурталчлах, мэдээллийн сан үүсгэх, археологийн өвийн менежментийн бодлого боловсруулах, гадаад улстай хамтарсан судалгаа явуулах, археологийн хайгуул, малтлага судалгаа гүйцэтгэх, бусад байгууллагыг арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
  • Person
  • Event
    Монголын Мэдээллийн Технологи-2023
    ХУРЛЫН ЗОРИЛГО: Компьютерийн ухаан, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, судлаач, эрдэмтэд судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлэх, санал бодлоо солилцох, мэдээлэл түгээх, мэдлэг туршлагаа хуваалцах таатай нөхцөл бүрдүүлэхэд оршино. СЭДЭВ, ЧИГЛЭЛ: Цахим шилжилт Холбоо, сүлжээ, мэдээллийн аюулгүй байдал Электрон систем, дохио боловсруулалт Тооцоолол, Мэдээллийн технологийн хэрэглээ Хиймэл оюун ухаан Сургалтын салбар: Блокчэйн, цахим шилжилт
  • Publication
    Гүн сургалтын арга ашигласан Монгол дохионы хэлний хөрвүүлэгч
    (2022-11-04)
    З. Цолмон
    ;
    Г. Саруул
    Энэ ажлаар Монгол дохионы хэлний анхны орчуулагчийг хүний онцлог цэгүүдийг ашигласан гүн сур- галтын аргаар бий болгов. Компьютер дүрс боловсруулалтын салбарт энэ төрлийн асуудал дээр гүн сур- галтын арга хэрэглэж сургахад их хэмжээний өгөгдөл шаардлагатай байдаг. Одоогоор дэлхийд 300 гаруй дохионы хэл байдаг буюу улс бүр өөрсдийн дохионы хэлтэй байдаг. Бид энэ ажлын хүрээнд Монгол хэлний анхны дохионы хэлний өгөгдлийг үүсгэж ашигласан болно. Бид эхний ээлжинд 10 өгүүлбэрийг илэрхийлсэн дохионы хэлний өндөр чанартай 869 видеог бэлтгэн үүнээс хүний нүүр, цээж, баруун, зүүн га- раас нийтдээ 1662 ширхэг хүний биеийн онцлог цэгүүдийг ашиглан сургасан гүн сургалтын загвар гаргаж авав. Бидний сургасан загвар 96% нарийвчлалтайгаар дохионы хэлийг зөв таньж орчуулдаг болсон.
Most viewed
  • Journal
    Test journal
  • Organizational Unit
    Монгол улсын их сургууль
    Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 8 сургууль, орон нутаг дахь харьяаллын 3 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол Улсын эрдэм оюуны төв юм. МУИС нь түүхэн хөгжлийнхөө явцад одоогийн МУБИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС, ХИС, Ховд их сургууль гэсэн 6 их сургуулийг өрх тусгаарлан шинээр байгуулж, Монгол улсад дээд боловсролын системийг бий болгон төлөвшүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан билээ. Монгол Улс, бүс нутаг цаашлаад дэлхийн хэмжээнд дээд боловсрол болон шинжлэх ухаанд тавигдах шаардлага ихээхэн өөрчлөгдөж, үндэсний болон олон улсын шалгуур, стандарт өндөрсөж, сургалт, судалгааг олон улсын түвшинд хүргэх зорилтууд тавигдаж байгаа энэ үед бид өөрийн бодлогын чиг хандлагаа өөрчилж, бүс нутгийн их сургуулиудтай өрсөлдөх түвшинд хүрэх зорилт тавьсан. МУИС-ийг 2016-2024 онд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд Алсын хараагаа “МУИС-ийн алсын хараа нь дэлхийн түвшний их сургууль болоход оршино. Үүний дүнд 2024 онд МУИС нь чөлөөт мэдлэг буюу либерал арт уламжлалд суурилсан, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтаж орно.” хэмээн тодорхойлон, энэхүү зорилгод хүрэх, стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байна.
  • Person
    Ганболд, Ууганбаяр
    Ахлах багш
  • Organizational Unit
    Шинжлэх ухааны сургууль
    МУИС-д байгаль, нийгэм, хүмүүнлэгийн суурь шинжлэх ухааны салбаруудын хөгжиж ирсэн уламжлал, эрдмийн чадавхи туршлагад тулгуурлан, дэлхийн тэргүүлэх их сургуулиудын загвар, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Шинжлэх Ухааны Сургуулийг (ШУС) 2013 онд байгуулсан юм. Тус сургууль нь суурь шинжлэх ухааны олон чиглэлээр судалгаа, сургалт эрхэлдэг томоохон төв болохын хувьд ирээдүйд судалгааны их сургууль болон хөгжих МУИС-ийн эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй. Одоогийн байдлаар тус сургууль шинжлэх ухааны суурь чиглэлүүдээр сургалт, судалгааны ажил эрхлэн явуулдаг мэргэжлийн 19 тэнхимд 470 гаруй багш, 90 орчим ажилтан, бакалаврын түвшний 9200 гаруй оюутан, ахисан түвшний 1900 гаруй суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж, 36 багц хөтөлбөрөөр бакалаврын, 41 хөтөлбөрөөр магистрын, 24 хөтөлбөрөөр докторын сургалт эрхэлж байна. Тус сургуульд Гадаад хэлний сургалтын төв харьяалагддаг.
  • Organizational Unit
    Бизнесийн сургууль
    Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 6 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол улсын эрдэм оюуны томоохон төв юм.